Бурхан багшийн сургаалаас
Дундад зам мөр
Бурхан багшийн сургаалийг дагаж буй хэн бүхэн амьдралын хоёр туйлаас зайлсхийх ёстой. Нэгдүгээрт, бузар булай хүсэлдээ автаж түүнийгээ хангах гэж хөөцөлдөхөөс сэргийл. Хоёрдугаарт, бие махбод санаа сэтгэлээ элдвээр сорьж, тарчлаан зовоож, хэт хатуу амьдралыг дээдлэхээс болгоомжил.
Дундад зам мөр гэж юун буй. Энэ бол зөв зүйтэй найман мөрийн нэр юм. Үүнд: зөв үзэл, зөв бодол, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах, зөв эрмэлзэл, зөв дурсахуй, зөв төвлөрөхүй эдгээр болно.
Аливаа юманд ижилдэн дасч үл болно. Орчлон хорвоод бүх юм үл эвдэрдэг, тодорхой шинж чанаргүй хэмээн мэдэх ёстой. Тэр ч байтугай өөрийнхөө сайн үйлд ч дасаж болохгүй. Бурхан багшийн сургаалийг баримтлагч хүн үхлээс үл айж, амьдрахыг эс гуйдаг. Тэрбээр янз бүрийн үзэл санааг эс дагадаг. Хүн аливаа юманд ижилдэн дасмагцаа төөрөлдөж эхэлдэг.

Төөрөгдөх нь буй учраас гэгээрэх нь буй байдаг. Тиймээс гэгээрэл буй нь нэг ёсны саад бэрхшээл юм. Харанхуй буй учраас гэрэл гэгээ гарах ёстой. Хэрэв харанхуй үгүй бол гэрэл гэгээ гарах ч хэрэггүй. Тэгсэн цагт гэрэл гэгээ ч үгүй, гэрэлтүүлэх зүйл ч үгүй болно.
Эд юмс өөрсдөө, бие даан оршиж үл чадна. Тэдгээр нь мөн чанаргүй юм. Түүгээр ч зогсохгүй, төөрөгдөл үгүй бол гэгээрэл үгүй, гэгээрэл үгүй бол төөрөгдөл үгүй билээ.
Хүн би хэмээн итгэдэг тул "миний" гэдэгтэй зууралддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ "би" бээр үгүй учраас "миний" бээр мөн адил үгүй юм.
Ариун, бузар хоёр буй гэж үздэгээс хүн бүх юмыг ариун, бузар хэмээн хуваана. Гэтэл хэрэг дээрээ ариун, бузрын аль нь ч үгүй, тэдгээр нь хүний сэтгэлээс үүдсэн буруу ташаа төсөөлөл юм.
Хүн гай зовлонгоос айж, зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюун ухаанаар тунгаавал хүн гай зовлон бол чухамхүү зол жаргал мөнийг ухаарна. Тиймээс орших, үл орших, төөрөлдөх, гэгээрэх, чухал, чухал бус, зөв, буруу хэмээн ярьдаг ч хэрэг дээрээ хоёр тэсрэг ойлголт бус. Харин үгс болон санаа сэтгэлийнхээ төсөөллийн эрхшээлээс гарах хэрэгтэй. Хүмүүс үг хийгээд төсөөллийн эрхшээлээс ангижирсан цагтаа жинхэнэ хоосныг онож ухаарна...
Төөрөгдлийн булингарт далайн ёроолд шумбаж баймааж гэгээрэхийн үнэт эрдэнэсийг олно.
Бурхан багшийн сургаал дундад замыг зааж, аливаа туйлшралаас зайлсхийхэд сургадаг.
0 comments:
Post a Comment