Saturday, June 23, 2007

70 настай пянз зурагч ба нуль найруулгын алдаатай бичлэг

Ахмад настнаа хүндлэх нь зүйн хэрэг билээ, гэж гэнэт сургааль айлддаг хүн болов. Гэвч бас бодох нь ч хаашаа юм харж явдаг хэд хэдэн юм байна аа.
Залуучууд маань тэр тусмаа оюутнууд маань абтобусанд өөрийнх нь аав ээж шиг хүмүүст суудал тавьж өгөхгүй юм. Өөрийнх нь ижий байсан бол яах байсан болоо. Арай дэндмээр...
Гэхдээ бас 50, 60, 70 настнууд маань өөрсдийгөө хэтэрхий хөгшинд тооцож байна аа. Хүн хэдий өндөр насалсан ч өөрийгөө насан дорой болж байна гэж бодмооргүй л баймаар. Яг ингэж боддог нь абтобусанд орж ирж байгаа өвөө, эмээ нараас харагдаж байна... Жаахан буруу биччихэв үү? Би л лав 70 хүрсэн ч абтобусанд залуу хөвгүүдийн дэргэд булчингаа үзүүлээд абтобусанд явна гэж бодож байгаа. Өвөө, эмээ нар маань залуустаа сургах байтал абтобусанд орж ирээд хоорондоо хэрэлдэж, зодолдох аядаж байгаа хөгшчүүлтэй хэд хэдэн таарлаа. Нас намбандаа баймаар. Наснаасаа эрт өтөлж, гадаадад арай ийм байдаггүй байлгүй дээ. Тэтгэвэрт гараа л бол тэгээд л... Яанаа арай тэнэг юм бичээд байх шиг байна. Цаашаа бичих үү яахуу.
За за, эцэст нь хэлэхэд 50, 60, 70, бүр 80 настнууд минь ээ өөрсдийгөө ........ гэж бүү бодоцгоо. Цаана чинь DZ Man гэж нөхөр алж байна аа. Абтобусанд суудал бүү хай, харин ч залуусын өмнө хөл тэгш, цээж шулуун зогс, зайлуул нөгөө залуугийн чинь хөл нь өвдөө юм байлгүй. Урт наслаг.

0 comments: