Thursday, June 14, 2007

Хамгийн анхны маань


Хэдэн хоногийн өмнө гэрийнхээ номнуудыг ухаж байсан чинь гэнэт бага ангидааа бичдэг байсан шүлгүүдийн маань дэвтэр олдлоо. 2, 3, 4-р ангидаа л бичдэг байсан юм. Лав л 3-р ангидаа бага сургуулийнхаа яруу найргийн уралдаанд дэд байр эзлээд учиргүй баярлаж байж билээ. Тэгээд та бүхэндээ өөрийнхөө хамгийн анхны шүлгийг толилуулж байна. Тухайн үед миний бие дээр үеийн ялангуяа хуучин ЗХУ-н ялалт, ах дүү нарын тухай ном уншдаг байсан маань шүлэгнүүдэд маань их нөлөөлсөн байх шиг, Тийм л номнууд гэрт маань байдаг байлаа. Шүлгийн нэрээ одоо харсан чинь бүр иччихлээ.


Амьдрал

Авралын бурхан
Ачит аав
Энхрий бурхан
Эрдэнэт ээж

Дүү нь ахаа хүндэлдэг
Ах нь дүүгээ хүндэлдэг
Эгнэгт энэ ёсоо дагадаг
Энхрий монгол орноо мандуулъя

Аливаа орны ард түмэн
Айлын дайтай амьдрах ёстой
Хэрвээ нэг нь өвдвөл
Хэзээд туслах ёстой
Энэ ёсоо дагадаг хүн
Цэнгэлийн дээдийг эдлэх болно

Жаргал ирнэ гэж
Хүлээж суусан хүн
Өмхий ногоо адил
Ядарч доройтох болно

0 comments: