Saturday, June 9, 2007

Дасгал хийгээрэй


Блог маань амарлаа гэсэн боловч юм бичмээр санагдаад болсонгүй.

Ээж маань биеийн тамирын багш л даа. Тэгээд ээжээрээ өглөө болгон хийх хэдэн дасгал бичүүлж авсан юм. Та бүхэн өглөө болгон дасгал хийж биеийнхээ алжаалыг тайлж байгаарай. Доор дасгалуудаа тавьсан байгаа. Нийлээд 15 орчим минут л болж байна лээ.

Ер нь дасгал хийхэд дээрээсээ доошоо юм уу эсвэл доороосоо дээшээ явдаг юм байна лээ. Тэгээд дасгалын давталт тун чухал гэсэн, арга ч үгүй биз.


  1. Толгойны дасгал -толгойгоо урагш, арагш, баруун зүүн тийш эргүүлнэ (8 тоот)- 8 удаа

  2. Хүзүүгээ эргүүлэх -баруун тийш 4, зүүн тийш 4 - 4 удаа

  3. Гараа мөрөн дээрээ тавиадд мөрөөрөө урагшаа 4, хойшоо 4 - 6 удаа

  4. Гараа цээжний өмнө зөрүүлээд гарны таталт хийнэ- 6 удаа

  5. Нурууны дасгал 8 тоотод урагш, хойш, хажуу тийш бөхийнө- 8 удаа

  6. Хөлөө урагш тавьж, гараа өргөж нуруугаар хотойно- 40 удаа

  7. Хөл мөрний хэмжээний зайнаас гараа сунгаж 4 тоот дасгал хийнэ- 10 удаа

  8. Гөр хөлөө зөрүүлж савна- 10 удаа

  9. Газар хөлөө сандайлж суугаад урагш тонгойж 4 тоот дасгал хийнэ- 10 удаа

  10. Гараа урагш алдалж сууж босно- 10 удаа

  11. Өвдгөн дээрээ гараа тавьж баруун тийш 15, зүүн тийш 15 хийнэ

  12. Хамгийн эцэст гар дээр суниалт- 30-35 удаа

За амжилт хүсье. Эрүүл биед саруул ухаан гэдэг байх аа.


0 comments: