Wednesday, May 23, 2007

e-School


Нэг ийм зүйл байна аа. Өнгөрсөн долоо хоногийн улстөрийн хичээл дээр нэг тэмцээн боллоо. Баг бүрээс нэг оюутан гарч Оюутны зөвлөлийн даргад нэр дэвшлээ. "Мини сонгууль" гэсэн нэртэй хичээл. Нэлээ хойгуур сугалчихлаа. Мөрийн хөтөлбөрөө боловсруулчихаад суугаад л байлаа. Тэгсэн урд гарсан нөхдүүд маань бараг бүх санааг маань ярьчихлаа. Одоо яана аа... Гэнэт e-School гэсэн үг санаанд ороод ирлээ...

Ер нь манай сургуулийн тухайд хэлэхэд бэлээхэн номон дээр байгаа хичээлийг бид заавал анги дээр ирээд л хийгээд байх хэрэг байна уу даа. Гэртээ ч юм уу, аль эсвэл завтай үедээ, бүр сонирхолтой хичээлүүдээ найз нөхдөөрөө хамтраад яриад хийхээр илүү үр дүнд хүрдэг байхгүй биз дээ. Жишээ нь энэ улиралд "Business English" гээд хичээл үзлээ. Юу ч олж долоосонгүй. Бичлэг сонсоод, хэдэн дасгал ажиллаад л.... Хайран цаг өнгөрч байгаа байхгүй юу..

Ер нь тэгээд хичээл ороход номынхоо бүх жагсаалтыг өгөөд, тэдэн сарын тэдэнд тийм хичээлээр илтгэл тавина, шалгалт авна гэдэг ч юм уу, тэгэнгүүтээ хичээл ороход номон дээр байгаа юмаа тайлбарлаад цээж бичиг хийлгэчих биш тэр цагаараа бодит байдалд ямар дүрс бууж байна, жишээ баримттай тийм бүтээлч маягаар ордог бол мөн сайхан аа.
Гэхдээ манай Эдийн засгийн тэнхимийнхэн миний ч биш бидний хүсч байгаа шиг ордог юм шиг байна лээ. Тэгэж орохоор манайхан тийм юманд сураагүй. Хичээл хийдэг оюутнууд цөөрөх юм шиг бодоод байх шиг байна. Үнэндээ тийм биш байхгүй юу, энэ чинь буцаад нөгөө оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулж, бүтээлч сэтгэлгээнд сургана шүү дээ. Шинэ санаа бидэнд хэрэгтэй шүү.

2 comments:

BaTo said...

Hooe nogoo site yu bilee

A Professorinha said...

I think the template can not be used in Layout, just with template. I didn't upgrade my template for that reason, if I did I would loose the template...

Sorry I can't help you...