Monday, June 4, 2007

Ерөнхийлөгчийн засаглал бидэнд хэрэгтэй юу?


Та бүхэн энэ бичгийг хараад юу гэж бодож байна даа. Бидэнд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу?
Манайхан ямар Орос, Америк шиг хар мянган хүн амтай ч биш. Байж болох юм биш үү гэсэн санаа нэг байна. Мөн нөгөө 76 гишүүн чинь хэрэлдэж байхын оронд ганц хүний гараар шийдвэр гаргах явц ч хурдасна гэж байгаа. Олуулаа хэдэн талаас идсэнээс нэг хүн л идвэл дээр гэх юм.
Гэхдээ дийлэнх нь энэ засаглалыг эсэргүүцэж байх шиг байна. Миний хувьд ёстой сайн хэлж мэдэхгүй байна. Тэр Саддам, өөр хэн ч билээ хүмүүс нь биш бол болох ч юм шиг.
Бат-Үүл, Ганбаатар зэрэг олон хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байна лээ. Харин дээр Зууны мэдээ дээрээс ерөнхийлөгчийн засаглалыг сонгоё гэх ухааны нэг нийтлэл уншсан. Энхсайхан л лав дэмжиж байна лээ.
Би бодохдоо гээлүү... Энэ асуудал дээр миний үзэл бодол төлөвшөөгүй байна. Зүгээр л сонирхоод энэ талаар бичлээ. Та нар юу гэж бодож байна даа?
Хальтраад ороход Энхбаярт ерөнхийлөгчийн суудал нэг л зохьдоггүй ээ. Ямар азаар ерөнхийлөгч болсон юм. Улсын ерөнхийлөгч хүн ондоо байх ёстой. Америкийн засаглал ондоо ч гэлээ манай ерөнхийлөгч нэг л ноомой, худлаа бэлэг тэмдэг маягийн л байх юм. Хэдий манайх парламентат ч гэлээ, арай ондоогоор баймаараа. Цаас хараад л,,,,, хэцүү хэцүү. Ядаж л өөрөө бэлдсэн юм бол харахгүй яримаар...

0 comments: