Monday, June 4, 2007

Төр ядууралтай дайн зарлах уу?

"1990-2015 оны хооронд өдөрт 1 ам долллараас бага орлоготой хүмүүсийн тоог 2 дахин бууруулна" гэх чихэнд чимэгтэй мэдээ Мянганы хөгжлийн найман зорилтын эхнийх нь.

Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч мөн түүнтэй дүйх хэмжээний хүмүүс ядуурлын ирмэгт тулжээ. Ядуурал хүмүүсийн хүнсний болон хүнсний бус наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байдлаар тодорхойлогдож байна.
Ядуурал гуйланчлал, өлсгөлөнгийн эх үндэс болж, хүүхэд тэнүүчлэх, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн замбараагүй байдал зэрэг олон сөрөг үзэгдлийн дагуулж байна.

Тэгээд ядуурлыг хэрхэн бууруулах вэ?

  1. "Сургалт" зохион байгуулъя. Нэн ядуу иргэд гээд л баахан мөнгө, тусламжийн зүйлс өгөх юм. Гэр өгөхийн оронд яаж гэр барихы нь зааж өгөөд, гэр барих жижиг үйлдвэр байгуулаад өгье л дөө. Тэгээд түүндээ амьдраад л, ажиллаад л сайхан аа... Хэрэв зүгээр мөнгө, хэдэн болох болохгүй гэр өгөөд байвал баруун гараараа гэрээ бариад зүүн гараараа буулгаж байгаатай адил үзэгдэл болно.
  2. Өө сайхан. Улсын төсөв ашигтай гарлаа. Бид төсвийнхөө 50 хувийг та нарт, нийгмийн хамгаалалд зарцууллаа шүү гэх юм. Ямар хатсан нийгмийн хамгаалал худлаа шоу. Зүгээр л нөгөө хар цагаан пи ар биз дээ. Үүний оронд тодорхой хэдэн зүйлд жишээ нь шинэ үйлдвэр яагаад байгуулж болохгүй гэж. Ядаж л ажлын байр бий болно шүү дээ.
  3. Хөдөөнөөс хот руу цуврах "жанхуу" улам саад болж байна аа. Сайн зүйл хэдий байгаа ч нэг л биш ээ. Тэд хот л бараадвал сайхан амьдарна гэсэн сэтгэхүйтэй. Тэр нь ч аргагүй. Бүс нутгуудаа сайхан болгочих юмсан. Тэндээ малаа маллах нь маллаад, тус тусынхаа юмаа хийгээд явж байвал ямар сайхан аа...

Эцэст нь энэ төр засгийг харж амьдарна гэдэг бол худлаа. Тэр ядууралтай дайн зарлана гэдэг ч худлаа. Нийгмийн халамж бол бүр дэмий. Нөгөө иргэд нь ч бялуурчихсан. Хөлтэй байсан хүн хөлөө хугалаад би хөгжлийн бэрхшээлтэй, ядуу гэх нь холгүй болжээ. Юм л бол жагсана. Миний мөнгө хаачив. Төр чи төл гээд л. Үүн дээр нь АН баатар мэт гарч ирээд л өмнөөс нь гүйгээд л. Бүгд эрх мэдлийн төлөөх шоу тоглолт.

Хэдий их юм хүмүүсийн ходоодонд цутгана. Тэр нь ёроолдоо хүрсэн үгүй нь ч үл дуулдан урсаад л, унаад л... Харин нөгөө хэдийнхээ тархинд нь юм суулгасан нь дээр юм биш үү.

Төр та ядууралтай дайн зарлаад яах юм бэ дээ...

Холион бантан шиг нэг юм бичлээ. Дараа бүр сайжруулж байгаад бичнэ ээ...

0 comments: