Франчайзингын талаар цухасхан
Франчайзинг гэдэг нь (англиар-franchise) онцгой эрх гэсэн санааг агуулах бөгөөд барааны тэмдэг болон текнологийн лиценз худалдах буюу дамжуулах системийг хэлнэ.
Фирмүүд (ялангуяа хүнсний бүтээгдэхүүний салбарт төрөлжиж байгаа) өөрсдөд нь ашигтай болохоо харуулсан барааны хуучин тэмдгийг шинэ бараа сурталчлах, хаяглахад зориулж ашиглах сонирхолтой байдаг. Барааны нэр хүндтэй тэмдэг харьцангуй бага байдаг учраас шинээр байгуулагдаж байгаа фирмүүд өөрийн барааны хаяглалтанд зориулж барааны нэр хүндтэй тэмдэг ашиглах эрх худалдаж авах эрмэлзэлтэй байдаг. Ер нь томоохон фирмүүд өөрсдийн барааны тэмдгийг ашиглуулахын тулд лицензээ дамжуулах сонирхолтой байдгаас лицензийн гэрээнд нэмэлт нөхцөл тусгах замаар үйлдвэрлэлийн өвөрмөц өөр салбар болох эзэмшигчийн барааны тэмдгийг ашиглан түүний бүтээгдэхүүнийг худалдаалах худалдаалдаг байна.
Франчайзингийн мөн чанар нь зах зээлд өндөр нэр хүндтэй (франчайзер) фирм, танил бус хэрэглэгч (франчайзиат) фирмд тодорхой нөхцөлөөр , өөрийн текнологийн үйл ажиллагаа болон барааны тэмдгийн эрх шилжүүлж өөрөөр хэлбэл, лиценз дамжуулж үүний оронд тодорхой нөхөн төлбөр авдагт оршино.
Франчайзингийн гэрээгээр үйл ажиллагаа явуулах эрх тодорхой нутаг дэвсгэрт тодорхой цаг хугацаагаар олгогддог бөгөөд худалдааны концессийн гэрээгээр франчайзер нь эрх эдлэгч, франчайчиат нь хэрэглэгч болдог.
Франчайзингийн үндсэн зарчим бол франчейзарын ноу-хауг франчайзиатын хөрөнгө мөнгөтэй уялдуулж холбоход оршино.
Франчайзиатын үүрэг нь:
- Худалдаанд зориулсан үйлдвэр байгуулахад хөрөнгө мөнгө нийлүүлэх
- Уг үйлдвэрээ өөрөө удирдах явдал юм...
- Франчайзиатад шаардагдах мэдээллийг олгож худалдааны болон текникийн баримт бичгийг ашиглуулахаар дамжуулах мөн түүнчлэн энэ эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар түүний ажилчид ба эрх хэрэглэгчийг томилолтоор түр хугацаагаар явж сургах, текникийн тогтмол зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх...
Франчайзингийн давуу тал:
Франчайзерийн хувьд:
- Бага хөрөнгө оруулалтаар худалдааны үйлдвэрийн газрын тоог нэмэгдүүлэх (худалдааны цэг, салбар), учир нь бизнест франчайзиат өөрийн мөнгөний хувь хэмжээг оруулдаг
- Франчайзиатын хүчин чармайлтын дүнд орлогоо нэмэгдүүлэх
- Франчайзиат гол төлөв шаардагдах тоног төхөөрөмжийг франчайзераас буюу түүгээр дамжуулан худалдан авах үүрэгтэй.
Франчайзиатын хувьд:
- Бие дааж бизнес эрхлэх
- Өндөр нэр хүндтэй худалдааны тэмдгээр өөрийн бизнесийг явуулах
- Өмнө нь туршигдсан биенесийн оновчтой хэлбэрийг ашиглах
- франчайзерын талаас тусалж, сургалт явуулах
- Харьцангуй хямд үнээр лицензийн олон төрөл зүйлийг худалдаж авах
Франчайзингийн дутагдалтай тал нь:
Франчайзерийн хувьд:
- Франчайзиатын үйл ажиллагаанд хяналт тавих хүндрэлтэй учир Франчайзиат нь франчайзерын хөлсний ажилтан болдоггүй, иймээс франчайзер түүнийг шууд удирддаггүй
- Фрөнчайзиатын чанаргүй үйл ажиллагаанаас болоод өөрийн нэр хүндийг унагах боломжтой
- Франчайзиатаас худал мэдээлэл, санхүүгийн тайлан авах магадлалтай
- Нөгөө талтайгаа саналын зөрүү үүсэх боломжтой. Гэрээний нөхцөл зөрчигдөөгүй нөхцөлд гэрээг цуцлах боломжгүй
Франчайзиатын хувьд:
- Франчайзерийн талаас тавьж байгаа хяналт нь франчайзиатад өөрийн бизнесийн талаар санал солилцох боломж бага
- Сул, муу үйл ажиллагаанаас шалтгаалж нэр хүнд суларч, муудах нигууртай
- Франчайзерийн бодлого сөргөөр нөлөөлөх нь бий. Жишээлбэл франчейзарууд солигдох явцад ийм байдал үүсдэг
Франчайзинг юуны өмнө хүний үйлчилгээ их шаарддаг үйлчилгээний цар хүрээ ихтэй нийтийн хоол, зочид буудлын сүлжээ, авто машины үйлчилгээ, засварын гэх мэт газарт ихээхэн ач холбогдолтой.
Франчайзингын хоёр үндсэн төрөл бий:
- Барааны
- Бизнес форматын
Барааны франчайзингаар франчайзер, франчайзын гэрээний дагуу франчайзиатад тодорхой нутаг дэвсгэрт буюу хатуу тогтсон зах зээлд бараа буюу үйлчилгээ үзүүлэх эрхээ шилжүүлдэг. Харин франчайзиат бараан онцгойлон зөвхөн франчайзераас авах үүрэг хүлээнэ.
Бизнес формат франчайзинг нь франчайзерийн талаас бүхэл бүтэн багц үйлчилгээ: үйлдвэрлэл, ноу-хау, сургалт, энэ бизнесийг яаж хийх, хуримтлагдсан туршлага, үр ашигтай баталгаажсан санаа, байршсан газрын шинжилгээ, бараа ба үйлчилгээний тэмдэг, фирмийн нэр, байнгын үйлчилгээг франчизиатад үзүүлдэг.
За тэгээд, "МакДоналдс", "Кока Кола", "Мерседес Бенз" зэрэг бас зөндөө үйлдвэр аж ахуйн нэгжүүд франчайзингийн бодит жишээ болж байна даа.
Эх сурвалж: Олон улсын худалдаа ба эдийн засаг - Д.Авирмэд

1 comments:
Сайхан зүйл бичжээ.
Танд амжилт хүсье!
Post a Comment