Thursday, May 24, 2007

Дурсамжаар амьдрагсад буюу миний аав "том дарга"




Би тэмдэглэлийн дэвтэр дээрээ чухал зүйлүүдээ тэмдэглэж авдаг л даа. Тэгээд эргүүлж сууж байтал одоогоос бараг жилийн өмнө бичиж авсан нэг нийтлэл тааралдлаа. Та бүхэн сонирхоод үзээрэй.
"Зууны мэдээ" сонины 2006.06.29-ны дугаар сэтгүүлч Н.Энхбаярын бичсэн нийтлэлээс

Хүн ер нь өнгөрснөө их яриад ирвэл өтөлж хөгширч, доройтож муудсаны шинж. Бид хэдий чинээ "Чингис" гэж хашгирна, төдий чинээ сул дорой байна гэсэн үг. Өнгөрснөө хэдий их ярина, өнөөдөр төдий дордож муудсаны шинж. Мэдээж аливаа үндэстэнд бахархал гэж бий. Бахархах юмгүй ард түмэн гэж байдаггүй. Гэхдээ аливаа зүйл хэтрээд ирэхээрээ үнэ цэнээ алдаж эхэлдэг. Өнөөдөр бид тэдний энд хүрч чадахгүй байгаагаас Чингисийн монгол гэж хэлэхгүй л бол бусад улс үндэстэн биднийг мэдэхгүй байна.
Биднийг Японд явж байхад захын нэг нөхөр японууд дэлхийд алдартай "Тоёота" машин үйлдвэрлэдэг, манай "Сони" бол дэлхийд танигдсан брэнд ч гэх юм уу эсвэл Германд очихоор германчууд бид цаг барьдгаараа дэлхийд алдартай, манай "Бенз" бол дэлхийд танигдсан номер нэг машин байгаа юм гээд л гайхуулаад байхыг үзсэн үү?


0 comments: