Tuesday, May 15, 2007

14-р Далай лам


Дээрхийн гэгээн 14-р Далай лам
Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй

Энэхүү номыг сургуулийнхаа номын сангаас авч уншлаа. Үнэндээ сайн уншиж чадсангүй эхний хэсгийг л уншлаа. Уншихад сайхан, бодмоор зүйл олон байсан хэдий ч зарим зүйлийг сайн ухаж ойлгож чадахгүй байсан нь асуудал байлаа. Нопелеон.Б-н “Мэдэхгүй, чадахгүй гэдэг үгс мунхгийн толь бичигт холхиостой” гэсэн үг санаанд орлоо.
Энд миний бие уг номноос зарим хэсгийг иш болгон оруулахаар шийдлээ.. Энд тэндээс цоохорлон авсан тул учир зүйн дарааллын хувьд тааруу байгааг ойлгож байна. Мэргэн оюундаа тунгаан бодно уу.

Бидний бүхий л үйлдэл, амьдрал ахуйг тэр аяар нь: “Би яаж аз жаргалтай болох вэ?” гэдэг хүн бүрийн өмнө тулгардаг агуу их асуултад хариулахын төлөө хийж буй эрэл хайгуул гэж үзэж болно. Нээрээ ч хүн амьдарч байна гэдэг нь ямар нэг юмыг хайж байна гэсэн үг гэж нэг номноос уншиж байснаа саналаа.
Хөгжил дэвшил гэдэг нь тансаг орд харш, барилга байшин сүндэрлүүлж, тоо томшгүй машин сүлжилдэхээс арай өөр зүйл юм.
Орчин үеийн амьдрал нь аль болохоор нэг нэгнээсээ бага шалтгаалдаг байхаар зохицуулагдаж байна. Нийгмийн чинээлэг хэсгийн нэг онцлог бол ганцаардал юм.
Эд материалын баялаг аз жаргал авчрахгүй гэдэг нь сэтгэлгээний хувьд эрийн цээнд хүрсэн хэнд ч ойлголмжтой. Мэдлэгийн тухайд бол тийм ч найдвартай биш. Гадаад хүчин зүйлүүдээс үл хамаарагч дотоод хөгжлөөс буй болдог аз жаргалыг хэрэг дээрээ гагцхүү мэдлэг дангаараа буй болгож чаддаггүй.
Гадны (дайн байлдаан, гэмт хэрэг, хүчирхийлэл) хийгээд дотоод (сэтгэл хөдлөлийн болон сэтгэл зүйн шаналгаа) хүндрэл бэрхшээлийн эх сурвалж нь ёс суртахууны гажуудал ажгуу. Энэ л яг уг номын илэрхийлэх гэсэн санаа юм уу даа гэж бодлоо.
Зохиогчийн эхний бүлгийнхээ эцэст нэгэн санаа онцолж дэвшүүлсэн нь “Оюун санааны хувьсгал хийе” гэсэн санаа байлаа.
Зохиогч шашны талаар хүмүүс сүсэг бишрэлтэй байна уу, үгүй юу гэдэг нь чухал бус гэсэн дүгнэлтэнд хүрч гагцхүү тэд сайн хүмүүс байх л хамгаас чухал гэдгийг дурджээ.
Түвдээр “shen pen kui sem” гэдэг нь “бусдад туслах тухай бод” гэсэн үг юм. Үүний сацуу зовж шаналж чаддаг, хайрлаж хүндэлж чаддаг, тэвчиж чаддаг, мөн уучилж чадах нь түүний үйлдэл тодорхой хэмжээнд бусдад нөлөөлж, ингэснээр өөрийн зан байдлыг төлөвшүүлдэг.
Оюун санаааны хувьсгал хийе гэсэн нь бидний холбоотой байдаг хүмүүсийнхээ хүрээг илүү өргөтгөж, бусдын ашиг сонирхлыг өөрсдийнхтэйгээ адил үздэг зан төлөвт уриалж буй хэрэг юм.
Таатай бус үйл явдлуудыг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, газар хөдлөлт, ган, үер зэрэг байгалийн бэрхшээл, шалтгаанаар үүүсдэг. Хоёрдугаарт, хүнээс шалтгаалж үүсдэг үйл явдлууд буюу дайн байлдаан, гэмт хэрэг, янз бүрийн хүчирхийлэл, коррупци, ядуурал, залилан болон нийгмийн улс төрийн ба эдийн засгийн шударга бус үйл явдал хүний зохисгүй зан байдлын хор уршиг ажгуу. Ёс суртахууны хорио цээр байхгүй бол гэмт хэргийн өсөлт зэрэг асуудлыг шийднэ гэж бас байхгүй билээ.
Дотоод сахилга бат. Бид өөрийн хор хөнөөлтэй сэтгэл болон хөөрлийг барьж байхгүй бол хайрлуулж, хүндлүүлж, өрөвдүүлнэ гэж бас байхгүй.
Би байнга үүнд өөрийн хүчин чармайлт анхаарлыг хандуулж байна төдий чинээ юу болох нь нэг их чухал биш байдаг. Надад харамсах шалтгаан хэзээ ч байхгүй байх болно. Би өөрийнхөө чадах бүхнээ хийсэн гэдгийг мэдэж байна.
Бид өөрийн амьдарч буй орчлон хорвоотойгоо хэрхэн ойлголцож, аливаа үзэдлийг ухаарах нь бидний хувьд онцгой ач холбогдолтой. Мөн чанартаа ширээ гэдэг зүйл өөрөө бий болоогүй, бусдаас хамааран бүтээгдсэн юм гэж ойлгож болно.
Өнгөрсөн, одоо хийгээд ирээдүй цагийн тухай бид ярьдаг. Гэвч үүнийг хэдийн чинээ ажиглана тэр хэмжээгээр энэхүү үзэл баримтлал зөвхөн харьцангуй зүйл хэмээн ойлгогдоно. “Одоо цаг” хэмээх ойлголт нь “өнгөрсөн” хийгээд “ирээдүй”-г холбосон зүгээр нэг таних тэмдэг бүхий шошго болой. Мөн чанартаа бид одоо цагийг зааж чаддаггүй билээ. Бидний төсөөлж буй тэр одоо цаг болохуйд хоромын өмнө өнгөрсөн бүхэн байх хийгээд бас харин бас нэг хормын дараа ирээдүй цаг ирнэ.

За. Одоо нэг сайхан амсхий дээ.Нэг зүйл дурдахад өгүүлбэр бүрийн цаана нарийн учир шалтгаан байгааг анхаарна биз ээ.


4 comments:

BaTo said...

Hey chi yag yunii chigleleer yum hiigeed bga yum be? ain hamaa

Buyantsogtoo, Ts. said...

Сайн уу? Их аятайхан блог байна. Амжилт хүсье.

BaTo said...

hey dajgui bna andaa

Б.Єсєннэмэх said...

>>> ...uuruu ehelj baigaa gehed ih dajgui shuu! bi ch bas ehleed 4 n doloo l honoj baina! yvaandaa baingiin zochin chine boloh magadlaltai., za teed GOODLUCK uragshaa saihan saihan bichleg nemeerei! :)